Бид амласан ёсоороо Багануур дүүргийн Хорих 427-р ангид ажиллаад ирлээ. Явуулын номын сангийнхаа үйлчилгээг алдаж гэнэдэгсдэд туслах Шайдевег нийгэмлэг, Нийслэлийн “Улаанбаатар чуулга”-ын уран бүтээлчид, яруу найрагч Н.Гантулга, “Эх орны номын сан” нэвтрүүлгийн хөтлөгч, редактор Жаргалсайхан нартай хамтран хүргэсэн юм.
Дүүргээсээ 20-иод км-ын зайтай тус хорих анги чанга дэглэмтэйгээрээ онцлог. Биднийг очиход хорих ангийн нийгмийн ажилтан бүсгүй угтан авч, удирдлагуудтайгаа уулзуулан, ерөнхий мэдээлэл өгөв.
Дүүргээсээ 20-иод км-ын зайтай тус хорих анги чанга дэглэмтэйгээрээ онцлог. Биднийг очиход хорих ангийн нийгмийн ажилтан бүсгүй угтан авч, удирдлагуудтайгаа уулзуулан, ерөнхий мэдээлэл өгөв.
Хөтөлбөрөө тохиролцоод, камер луу ороход хоригдлууд олон нийтийн ажилд зориулсан танхимдаа зэрэгцэн сууцгааж байв.
Гадаах хүйтэн салхи, доторх зэврүүн уур амьсгалыг үргээж, “Улаанбаатар чуулга”-ын дуучин СТА Анхтуяа, морин хуурч Чулуунбат нар уртын дуугаа дээжилснээр үйл ажиллагаа эхэлсэн.
Хамран ажиллах гэрээнд Хорих 427-р ангийн дарга Б.Амардорж, МҮНС-ийн ахлах арга зүйч Б.Энхжаргал нар гарын үсэг зурсны дараа
“Өдрийн сонин”-ы урлаг, спорт, чөлөөт цагийн албаны дарга, яруу найрагч Гантулга ном уншихын ач холбогдлыг хүүрнэж, нэртэй уран бүтээлчдийн хорих газар шилдэг бүтээл туурвиж байсан түүхээс хуваалцаад шүлэг найргаа хүргэв.
Сэтгүүлч Жаргалсайхан хоригдлуудтай илэн далангүй ярилцаж, нэвтрүүлгийн зураг авалтаа үргэлжлүүлсээр байлаа.
Хорих ангиудын дунд зохиогдсон урлагийн наадмаас шалгарч, нэгдсэн концертод оролцсон “Хүслэн” хамтлаг сэтгэлийн бэлэг болгон ая дуугаа өргөсний дараа бид тус хорих ангийн номын сантай танилцав.
Байр сав нь боломжийн, ном уншихад тохиромжтой хэдий ч бусад хорихынхтой адил ядмагхан номын баяжилттай уг номын санг боловсрол өндөртэй байрын, дөлгөөхөн төрхтэй ах ажиллуулдаг ажээ.
Бид арга зүйн зөвлөгөө өгч, номоо танилцуулах хооронд уран бүтээлчдийн уулзалт, нэвтрүүлгийн зураг авалт ч дууслаа.
Шинэ номтой дахин уулзахаа амлаад, дурсгалын зураг татуулсны дараа хотын зүг хөдлөв.
/Дэлгэрэнгүйг 04.23-ны өдрийн 21 цагт “Эх орон” телевизээр хүлээн авч үзээрэй/
1 comment:
Sain uils delgerekh boltugai. Ulam olon gazar nomiin sangaa khurgeerei.
Post a Comment