Tuesday, April 5, 2011

“Номын хандив” аян

Явуулын номын сангийн үйлчилгээний эрэлт ихэсч, маш олон газраас санал ирсээр байна. “Болор судар” хэвлэлийн газрын эрхлэгч Д.Пүрэвдорж хэвлэлийн газруудын уриалан хандивын аян зохион байгуулъя гэсэн нь ч манай сонирхолтой нийцэж Монголын Үндэсний номын сан тус хэвлэлийн газартай хамтран номын хандивын аяныг эхлүүллээ.
Аяны зорилго:
“Ардын элч” явуулын номын санг ном, сонин, сэтгүүл, цахим бүтээлээр хангах, Үндэсний номын сангийн сан хөмрөгийг орчин үеийн, эрэлт хэрэгцээтэй номуудаар баяжуулах
Хэрэгцээ,  шаардлага
Монгол Улсын Үндэсний номын сан 90 жилийнхээ ойг угтаж  БСШУЯ, Дэлхийн банктай хамтран  “Ардын элч” нүүдлийн номын сангийн төслийг эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж байна. 
Орон нутагт чиглэсэн энэхүү үйлчилгээ нь алслагдсан сум дүүрэгт амьдарч буй иргэд, ажилгүйчүүд, сургууль завсардсан хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон эрх чөлөөгөө хязгаарлуулсан иргэдэд номын сан, мэдээллийн бүх төрлийн үйлчилгээг хүргэж, оюуны хэрэгцээг хангахаар зорьж буй билээ. Уг үйлчилгээ гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нийслэлийн алслагдсан дүүргүүд,  21 аймагт хүрч ажиллана.
Бид Налайх дүүрэг, 014-р цэргийн анги болон Эмэгтэйчүүдийн хорих 307-р ангид “Ардын элч” номын сангийн үйлчилгээг хүргэсэн нь олны талархлыг хүлээж, орон нутаг дахь цэргийн анги, хорих газрууд, аж ахуй нэгж байгууллагууд манай үйлчилгээнд хамрагдах хүсэлтээ ихээр ирүүлж байна.
Үндэсний номын сангийн сан хөмрөгийг баяжуулж, явуулын номын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх үүднээс энэхүү хандивын аянг зохион байгуулж байна. 
Үйл ажиллагаа
ü  Аяны нээлт 2011 оны 04 сарын 06-ны 11.00 цагт МҮНС-ийн Эрдэм шинжилгээний уншлагын танхимд эхэлнэ. 
ü  Хэвлэлийн газар, уран бүтээлч, байгууллагуудаас хандив цуглуулна.
ü  Хандивын бүтээлүүдийг  Багануур дүүрэг, тус дүүргийн Хорих анги, Хил хамгаалах Ерөнхий газрын харьяа хилийн цэргийн ангиуд, Эрдэнэт, Дархан хот, Булган аймгаас эхлэн шат дараатайгаар орон нутагт хүргэнэ.
ü  Аймгуудын Нутгийн зөвлөл, алдартнуудтай хамтарч, тухайн бүс нутагт зориулан ном, хэвлэмэл бүтээл цуглуулж, “Ардын элч” явуулын номын сангаар дамжуулан орон нутгийн номын сангуудыг  хэрэгцээт бүтээлээр хангана.   
ü  Их, дээд сургууль, хүрээлэнгүүдтэй хамтарч номын санд нэн шаардлагатай байгаа мэргэжлийн номуудыг цуглуулна.
Хамрах хүрээ
Хэвлэлийн газрууд, хувь уран бүтээлч, зохиолчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, их, дээд сургуулиуд, хувийн хэвшлүүд, аж ахуйн нэгж, компаниуд г.м номонд элэгтэй хэн бүхэнд манай аян нээлттэй. 

2 comments:

bayano said...

bi lav heden nom ugnuu. hen ch unshsan yaadgiin. adilhan mongolchuud shuu dee.

ninje said...

unuu ued mash heregtei uil ajillagaa yavuulj bgaam bn .. ta bugded amjilt husie