Бид амласан ёсоороо Багануур дүүргийн Хорих 427-р ангид ажиллаад ирлээ. Явуулын номын сангийнхаа үйлчилгээг алдаж гэнэдэгсдэд туслах Шайдевег нийгэмлэг, Нийслэлийн “Улаанбаатар чуулга”-ын уран бүтээлчид, яруу найрагч Н.Гантулга, “Эх орны номын сан” нэвтрүүлгийн хөтлөгч, редактор Жаргалсайхан нартай хамтран хүргэсэн юм.
Дүүргээсээ 20-иод км-ын зайтай тус хорих анги чанга дэглэмтэйгээрээ онцлог. Биднийг очиход хорих ангийн нийгмийн ажилтан бүсгүй угтан авч, удирдлагуудтайгаа уулзуулан, ерөнхий мэдээлэл өгөв.
Дүүргээсээ 20-иод км-ын зайтай тус хорих анги чанга дэглэмтэйгээрээ онцлог. Биднийг очиход хорих ангийн нийгмийн ажилтан бүсгүй угтан авч, удирдлагуудтайгаа уулзуулан, ерөнхий мэдээлэл өгөв.
Хөтөлбөрөө тохиролцоод, камер луу ороход хоригдлууд олон нийтийн ажилд зориулсан танхимдаа зэрэгцэн сууцгааж байв.
Гадаах хүйтэн салхи, доторх зэврүүн уур амьсгалыг үргээж, “Улаанбаатар чуулга”-ын дуучин СТА Анхтуяа, морин хуурч Чулуунбат нар уртын дуугаа дээжилснээр үйл ажиллагаа эхэлсэн.